Шинжилгээний хариу хуурамчаар үйлдэгсдийн гор орон нутгийг сүйрүүлэх үү

Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин, Бат-Өлзий, Хужирт сумдад өнөөдөр /2021.03.23/ өглөөний 06 цагаас эхлэн 7 хоногийн хугацаатайгаар хөдөлгөөний бүрэн хязгаарлалт тогтоолоо. Учир нь Хужирт суман дахь Сэмжид рашаан сувилалд амарч сувилуулсан иргэдээс коронавирусын халдварын 4 тохиолдол батлагдаж, 20 гаруй сэжигтэй тохиолдол илэрчээ. Тус сувилалд гуравдугаар сарын 1-нээс эхлэн нийт 242 иргэн үйлчлүүлснээс өчигдрийн байдлаар 178 нь нийслэл Улаанбаатар болон 12 аймаг руу буцсан байж. Энэ олон аймаг сумдын Онцгой комиссоос азаар Увс аймгийн Онцгой комисс хариуцлага, сахилга баттай ажиллаж байсны дүнд сувилалд амраад Увс руу буцаж ирсэн иргэдэд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийн гэр бүлийн 3 хүнийг сэжигтэй тохиолдлоор бүртгэжээ. Улмаар Өвөрхангай … Continue reading Шинжилгээний хариу хуурамчаар үйлдэгсдийн гор орон нутгийг сүйрүүлэх үү